Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “УДАМ сүлжээ” болон хэрэглэгч нарын хооронд байгуулагдах үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн нөхцөл болно. Хэрэглэгч Удам аппликэйшн эсвэл www.udam.mn сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдож, талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх тул та энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого-г болон нууцлалын бодлогод заасан нөхцөлтэй сайтар танилцана уу.

Нэг. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1 Үйлчилгээний онцлог

Энэхүү үйлчилгээний ерөнхий нөхцлүүд нь зөвхөн УДАМ төслийн УДАМ апплекэйшн ба udam.mn вэб сайтыг хэрэглэгч ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.


УДАМ төслийн зорилго нь эртний соёл уламжлалаа сэргээх, мэдээллийн технологи ашиглан угийн бичиг болон удмын түүхийг илүү оновчтой хөтлөхөд оршино.


1.2 Үйлчилгээний тухай

Хэрэглэгч нь Удам сүлжээнд өөрийн аккаунт үүсгэснээр дараах үйлдлийг хийх боломжтой болно. Үүнд:


  • Цахим системд угийн бичиг бүтээх, ургийн бичгээ хөтлөх, засварлах;
  • Олуулаа угийн бичиг бүтээх;
  • Удмын түүх тэмдэглэх;
  • Олон овгууд зэрэг нэгдэж, удмынхантайгаа холбоотой байх;
  • Архиваас өвөг дээдсээ хайх;
1.3 Хэрэглэгчдэд тавигдах шаардлага

Нэвтрэх эрх үүсгэж буй өдрийн байдлаар 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх



1.4 Хэрэглээнд тавигдах шаардага

УДАМ сүлжээн дэх бүртгэлийг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана.


Хэрэглэгч нь УДАМ сүлжээн дэх өөрийн аккаунтыг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх, нэвтрэх нэр, нууц кодыг бусдад задруулахгүй байх үүрэг хариуцлагыг бүрэн хүлээнэ.


1.5 Хэрэглэгчийн заавал мэдвэл зохих үүрэг, хариуцлага

УДАМ сүлжээнд бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, үүнтэй холбогдуулан гарсан эрсдэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ.


Өөрийн нэвтрэх эрх, нууц үг, аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:


  • Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт, компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс хандахгүй байх;
  • Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй байх;
  • Хэрэглэгч нь платформд нэвтрэхдээ Удам сүлжээнд тохируулсан Two Factor Authentication буюу нэг удаагийн үүсгэгчийг идэвхжүүлэх;
1.6 Удам сүлжээний эрх, үүрэг, хариуцлагаас чөлөөлөх нөхцөл

- УДАМ сүлжээ нь хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээллийн байгаа байдлаар нь буюу үнэн зөв байдлыг хадгалах бөгөөд мэдээлэл нь буруу байдалд хариуцлага хүлээхгүй. боловч агуулгын таарамж, үнэн бодит, найдвартай, бүрэн бүтэн байдлын хувьд баталгаа гаргахгүй. Өөрөөр хэлбэл мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно.


- УДАМ сүлжээний вэб, гар утасны аппликэйшны тасралтгүй, хэвийн ажиллагааны нөхцлийг хангах;


- Техникийн улмаас платформ, вэб, гар утасны аппликэйшн түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргаж, олон нийтэд хүргэнэ


- Платформ, вэб, гар утасны аппликэйшны аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах


- Давагдашгүй хүчин зүйл, террорист халдлага болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.


Хоёр. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

Хэрэглэгч миний бие Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийн хүрээнд хувийн мэдээллээ УДАМ сүлжээнд (УДАМ НҮТББ ба “Старсофт” ХХК)-д ашиглуулахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үүгээр баталгаажуулж байна. Үүнд:


2.1 Хувь хүний мэдээлэл ашиглах

Удам сүлжээнд өөрийн гэр бүлийн мэдээллийг үүсгэх, хадгалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг зөвшөөрч байна.


Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт буй мэдээллийн сангаас миний зөвшөөрлийн дагуу миний гэр бүлийн дараах мэдээллийг татан авч УДАМ сүлжээнд угийн бичигт хадгалахыг зөвшөөрч байна.


  • Миний мэдээлэл
  • Миний гэрлэлтийн бүртгэл
  • Миний үр хүүхдүүдийн мэдээлэл
  • Миний эцэг эхийн мэдээлэл
  • Миний өвөө, эмээгийн мэдээлэл

Архивын Ерөнхий Газарт буй мэдээллийн сангаас миний хүсэлт, зөвшөөрлийн дагуу миний өвөг дээдсийн мэдээллийг татан авч УДАМ сүлжээнд угийн бичигт хадгалахыг зөвшөөрч байна.


УБЕГ болон АЕГ-аас мэдээлэл авахад шаардлагатай нотлох баримтыг миний зөвшөөрлийн дагуу илгээхийг (Тухайн хүний мэдээллийг би авах эрхтэй гэдгийг нотлох мэдээлэл) зөвшөөрч байна.


Удам сүлжээнд нэвтэрсан нэг овгийн хамаатан хүмүүсдээ өөрийн дараах товч мэдээллийг харахыг зөвшөөрч бйна. Үүнд :


  • Овог нэр, хүйс, төрсөн огноо, зураг
  • Идэвхтэй гэрлэлт
  • Үр хүүхдүүдийн товч мэдээлэл
2.2 Таны контент (зураг, бичлэг, түүх, мэдээ мэдээлэл)

Удам сүлжээнд нэг овгийн хамаатан хүмүүстээ та өөрийн ямар нэг контентыг өөрөө хуваалцсан эсвэл бусдыг хуваалцахыг зөвшөөрсөнөөрөө бусдад тухайн контент зураг бичлэгийг үзэх зөвшөөрлийг бусдад өгнө.


Удам сүлжээнд нэвтэрсан оруулсан миний зураг, бичлэг, түүхийг зөвхөн миний зөвшөөрлийг авсаны үндсэн дээр бусад сүлжээнд түгээхийг зөвшөөрнө.


Хувийн мэдээлэл агуулсан таны контентыг бид манай “Нууцлалын бодлого”-ын дагуу авч үзэх болно.


2.3 Бусдын мэдээлэл

Угийн бичиг хийхдээ овогт хамаарах бусад хүмүүсийн тухай товч мэдээлэл (овог нэр, хүйс, төрсөн огноо, зураг)-ийг хэрэглэгч оруулах эрхтэй бөгөөд ингэхдээ дараах нөхцөл байдлыг анхаарна уу. Үүнд:


  • Удам сүлжээнд Угийн бичигт нэмсэн хүмүүсийн өмнөөс тухайн хүмүүсийн мэдээллийг хэрэглэгч оруулсан тохиолдолд мэдээллийн үнэн, зөвд тухайн мэдээллийг оруулсан хэрэглэгч хариуцаж, хариуцлага хүлээнэ.
  • Хэрэглэгч бусад хүний мэдээллийг оруулах тохиолдолд зайлшгүй тухайн хүнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдээлэл оруулсан байхыг анхаарна уу. Хэрэв тухайн хүмүүс таны энэ үйлдлийг зөвшөөрөөгүй тохиолдолд гарах аливаа эрсдэл, хариуцлагыг тухайн мэдээлэл оруулсан хэрэглэгч хариуцахыг анхаарна уу.

Удам сүлжээнд та өөрийн овгийн бусад хүний тухай зураг, бичлэг, түүх, мэдээ мэдээллийг оруулахдаа заавал тухайн хүмүүсийг ТАГ-лах үүрэг хүлээх бөгөөд хэрэв тухайн хүн энэхүү мэдээллийг сүлжээнд оруулахыг зөвшөөрөхгүй бол уг контент автоматаар НУУЦ төлөвт орох бөгөөд бусдад харагдахгүй болно.


Хэрэв тухайн контент дээр олон хүн байгаа бөгөөд бусад хүмүүс зөвшөөрөөд цөөн хүн зөвшөөрөөгүй үед зөвшөөрөл өгөөгүй хүмүүсийг зургаас далдалж оруулахыг УДАМ сүлжээний зүгээс шаардах эрхтэй болно


Гурав. УДАМ сүлжээнд бүртгүүлэх ба тавигдах шаардлага
3.1 Бүртгэл

Удам сүлжээг ашиглахын тулд та udam.mn хаягаар эсвэл Удам апплекэйшнээр ( аккаунт ) шинээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд та үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх эсхүл бүртгэхээс татгалзах эрхтэй.


3.2 Хэрэглэгчийн нэр баталгаажуулах

Үйлчилгээнд бүртгүүлж, аккаунт нээснээр та хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцно. Мөн бид таны хэн болохыг баталгаажуулна. Ингэснээр хувь хүний нууцлал, эдийн засгийн болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд шууд эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан танаас лавлагаа авах эрхтэй болно.


Таны хэн болохыг баталгаажуулахын тулд дараах мэдээллийг авна. Зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:


  • Овог нэр
  • Цахим шуудангийн хаяг
  • Холбоо барих мэдээлэл
  • Утасны дугаар
  • Хэрэглэгчийн нэр, нууц үг
  • Иргэний үнэмлэхний мэдээлэл зэрэг хамаарна.

Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид таны мэдээллийг шалгаж үнэн зөв баталсанд тооцно. Бүртгүүлсний дараа шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрт нь баталгаажуулах ёстой. Хэрэв мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл залруулахыг шаардана.


3.3 Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах

Үйлчилгээний нөхцөлд “Удам сүлжээ” хэзээд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй.


Шинэчлэгдсэн нөхцөлийг тухай бүрт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө www.udam.mn вэб хуудас эсвэл харилцагчийн бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.


Шинэчлэгдсэн нөхцлийг хэрэглэгч эс зөвшөөрвөл шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө мэдэгдэж, үйлчилгээг цуцлах арга хэмжээ авах бөгөөд Шинэчлэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд хэрэглэгчээс аливаа хүсэлт гаргаагүй тохиолдолд шинэчлэгдсэн нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.


Түүнчлэн, үйлчилгээний нөхцөлд цаашид орох нэмэлт өөрчлөлтийг хэрэглэгч өөрийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан эсхүл платформ, аппликэйшнээр дамжуулан зөвшөөрсөн үйлдлийг бодит үйлдлээр хэлцэл хийсэнд тооцох бөгөөд ийнхүү баталгаажуулснаар шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.


3.4 Аюулгүй байдал

Манай хамт олон хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж, вэбэд байршуулсан мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай бүхий л хамгаалалтыг платформ доо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд гэж бий. Та өөрийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хийх хэрэгтэй. Тухайлбал нууц үгээ өөр хэн нэгэнд хэлэхгүй байх.


Та өөрийн нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй. Нэвтрэх цахим шуудангийн хаяг, нууц үг зэрэг мэдээлэл дээ хариуцлага хүлээнэ. Үүнд мэдээллээ задруулах, илгээх, вэб сайт дээр дарснаар янз бүрийн дүрэм журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн шимтгэл гэх мэт зүйлс хамаарна. Эдгээрээр хязгаарлагдахгүй.


Та дараах зүйлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:


  • А. Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны нууц үгийг ашиглаж байгааг эсхүл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг мэдвэл тэр даруй манайд мэдэгдэнэ үү.
  • Б. Вэб сайт болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, нууцлалын бодлого, журам, зааврыг чандлан мөрдөнө.
  • В. Та УДАМ-д хандах бүртээ үйлдэл хийж дуусаад “гарах” товчийг дараарай.

Аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг манай байгууллага хариуцахгүй.


3.5 Маргаан шийдвэрлэх

“Удам сүлжээ” нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэхэд гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов.


3.6 Үйлчилгээг ашиглах зааварчилгаа

Хэрэглэгч дараах нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд:


  • Үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг дагана.
  • Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй болон бусад хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх.
  • Төлөх ёстой хураамжаас зайлсхийхгүй байх.
  • Гэрээний дүрэм журмыг зөрчихгүй байх.

Хэрэв дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч хариуцна. Тухайн зөрчлийн улмаас учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.


Хэрэглэгч гэрээнд заасны дагуу манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсхүл шударга бус үйлдэл хийхгүйгээр ашиглана.


Хориглох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:


  • Платформд саад учруулах төхөөрөмж, программ хангамж ашиглах
  • Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч, сүлжээний ачааллыг хэтрүүлэх
  • Буруу, ташаа мэдээлэл оруулах
  • Бусдын эрх ашигт халдах

Хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр буюу урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө үү. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.


  • Хүсэлтийг хаах, саатуулах
  • Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх
  • Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх
  • Зөрчилтэй холбогдох таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн эсхүл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.


3.7 Нөхөн төлбөр

Энэхүү үйлчилгээний нөхцлийг байгуулснаар хэрэв зөрчил гаргасан тохиолдолд үүдэн гарах бүх хохирлыг хэрэглэгч ( үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана ) арилгах үүрэг хүлээнэ.


3.8 Зарлал

Бүх албан ёсны зарлал, мэдээ зэрэг мэдээллийг вэб сайт болон олон нийтийн сүлжээнд дэх албан ёсны хуудсанд байршуулна. Хэрэглэгч зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд Удам сүлжээ ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.


3.9 Үйлчилгээний нөхцлийг цуцлах

Хэрвээ аливаа аккаунт нь үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид таны аккаунтыг хааж, үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.


Дараах тохиолдолд энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн аккаунтыг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй. Үүнд:


  • Хэрэглэгч танд үзүүлэх үйлчилгээг цуцалсны дараа
  • Өөр хүний нэрээр бүртгүүлсэн
  • Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуурамч, бүрэн бус байх
  • Энэхүү гэрээ ( дүрэм журам багтана ) шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн
  • Манай зүгээс үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал

3.10 Дотоодын хууль тогтоомжийг дагаж мөрдөх

Хэрэглэгч нь Удам сүлжээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй.


3.11 Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд хамгийн сүүлчийн хуулбарыг www.udam.mn вэбээс уншаарай. Нэмэлт өөрчлөлтийг платформ доо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно.


3.12 Давагдашгүй хүчин зүйл

Үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон программ хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.


3.13 Санал хүсэлт

Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол contact@udam.mn хаяг руу болон "Удам.мн сүлжээ" фэйсбүүк хуудас руу чатаар хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээж, ажиллах болно.




Үйлчилгээний нөхцөл - Хувилбар 1.1 - 2022/10/21