Нууцлалын бодлого
1. Нууцлалын бодлогын тухай
Энэхүү нууцлалын бодлого нь “Удам сүлжээ” (цаашид УДАМ гэх)-аас хэрэгжүүлж буй “Удам” төслийн үйл ажиллагааны хүрээнд ашиглагдаж буй Удам аппликэйшн болон udam.mn цахим хуудас болон төслийн хүрээнд ашиглагдаж болох бусад платформд хэрэглэгч нэвтэрч, ашиглаж буй тохиолдолд үйлчилнэ.
Та “Удам”-ын хэрэглэгч болж үйлчилгээний болон нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн нь бид энэхүү нууцлалын бодлогод заасны дагуу таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглах зөвшөөрөл авсныг илэрхийлж байна гэж үзнэ.
Хэрэв та энэхүү Нууцлалын бодлогод тодорхойлсны дагуу хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, ашиглах нөхцөлийг зөвшөөрөхгүй бол “Удам”-ын үйлчилгээг ашиглахгүй байх боломжтой.
2. Хувийн мэдээллийг ямар зорилгоор цуглуулах вэ?
Төрөл ойртолт буюу энгийнээр цус ойртолт нь Монгол хүний удмын санг ядууруулж баяжил, цэвэршилтийг нь саатуулах тахал болдог. Нуугдмал генээр дагаж удамшдаг өвчний илрэх магадлалыг тооцож үзвэл ах дүүс болон эгч дүүсийн хүүхдүүд хоорондоо гэр бүл болвол дөрвөн хүүхдийн нэгд нь илэрч болох бол дөрвөн үе холдсон гэрлэлтийн үед 32 хүүхэд тутмын нэгд нь дээрх удмын өвчин илрэх магадлалтай, тав дахь үеийн гэрлэлийн үед 64 хүүхдийн нэгд нь, ес дэх үед 1024 хүүхдийн нэгд нь энэ өвчин илрэх магадлалтай болдог.
Удам төслөөр мэдээллийн технологи ашиглаж удам угсаагаа тодорхойлох, ургийн бичгээ амар, хялбар хөтлөх боломжийг олгодог билээ. Та өөрийн мэдээллээ оруулснаар дээрх үйлчилгээг авахын зэрэгцээ цус ойртолтоос сэргийлэх боломж бүрдэх юм.
Мөн ёс заншлаа сэргээх, удам угсаагаа мэдэх, ургийн хүмүүс, төрөл садантайгаа холбоотой, эв нэгдэлтэй байх зэрэг олон ач холбогдолтой тул таны мэдээллийг зөвхөн дээрх ач холбогдолтой зүйлсэд л ашиглах юм.
Бид дараах зорилгоор хувийн мэдээллийг ашиглана. Үүнд:
- Манай үйлчилгээг ашиглах эсвэл тусламж авах хүсэлт гаргах, бүртгэл үүсгэхэд таныг таньж тодорхойлох, профайл үүсгэх;
- Манай үйлчилгээнд хандахад таныг таньж баталгаажуулах зорилгоор;
- Үйлчилгээ болон мэдээлэлтэй холбоотойгоор тантай холбогдох, үйлчилгээнд орсон аливаа чухал өөрчлөлтүүдийн талаар мэдэгдэх;
- Удам апплекэйшн болон udam.mn цахим хуудасны хэрэглээний мэдээлэлд шинжилгээ хийж, хэрэглэгчид тохируулга хийх, хандалтын тооцоолол гаргах, үйлчилгээний чанараа сайжруулах;
- Таны хүлээн авч байсан мэдээлэл, хайлтын системд тулгуурлан танд зориулсан мэдээ, мэдээлэл, зураг, овог, бүлгэм, бизнес сүлжээ, мэдлэгийн сүлжээ, зарын сүлжээг хүргэх;
- Шаардлагатай тохиолдолд ууль бус үйлдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлэх.
Ямар байдлаар цуглуулдаг вэ?
Бүртгэл: Та үйлчилгээг ашиглахын тулд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, имэйл хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ бүртгүүлнэ. Та бүртгүүлсэн хувийн мэдээллээ хүссэн үедээ шинэчлэх эсвэл нэмэлт өөрчлөлт хийх бүрэн боломжтой.
Үйлчилгээ авах цэс: Та Удам аппликэйшн болон udam.mn цахим хуудсаар дамжуулан хайлтын систем ашиглах, мэдээлэл, зураг оруулах зэрэг үйлдэл хийх бүрт үйлчилгээний ашиглалтын мэдээлэл, IP хаяг, веб хөтчийн мэдээлэл, Cookies мэдээлэл, сурталчилгааны ID зэрэг мэдээллийг автоматаар цуглуулна.
Олон нийтэд мэдээлэл оруулах: Та Удам аппликэйшн болон udam.mn цахим хуудаст олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэл оруулах, сэтгэгдэл үлдээх тохиолдолд таныг устгах, өөрчлөх, нуух тохиргоог хийснээс бусад тохиолдолд таны мэдээлэл гуравдагч этгээд ашиглах боломжтой мэдээлэлд тооцогдоно.
3. Мэдээллийг ямар тохиолдолд дамжуулах вэ?
Бид таны мэдээллийг танд илүү хэрэгтэй мэдээллийг ойртуулах, Удам сүлжээг хэрэглэгчдэд илүү хялбар, үр дүнтэйгээр ашиглах боломжийг олгох, хуульд заасан үүргээ биелүүлэх үүднээс таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах боломжтой.
Дараах тохиолдолд таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулна. Үүнд:
- Улсын бүртгэлийн газраас гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг авахдаа таны хүсэлт зөвшөөрлөөр таны мэдээллийг дамжуулах;
- Архивын ерөнхий газраас өвөг дээдсийнхээ мэдээллийг олж мэдэхдээ тухайн хүний мэдээллийг та авах эрхтэй гэдгийг нотлохын тулд таны хүсэлт зөвшөөрлөөр дамжуулах;
- Төслийн хүрээнд бусад байгууллагатай хамтран ажиллах, төслийг хэрэгжүүлж буй компани нэгдэх, өөрчлөгдөх, тусгаарлагдах тохиолдолд;
- Шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардсан тохиолдолд;
- Таны зөвшөөрлөөр мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах.
4. Хэрэглэгч мэдээллээ устгах тухай ?
Та Удам апплекэйшн болон udam.mn цахим хуудас болон төслийн хүрээнд ашиглагдаж болох бусад платформд нэвтэрч, үйлчилгээ авч байгаа тохиолдолд нууцлалын бодлогод тодорхойлсон таны мэдээллүүд бидэнд хадгалагдах болно.
Та өөрийн мэдээллээ эсхүл Удам апплекэйшн болон udam.mn цахим хуудас дахь өөрийн профайлаа устгасан тохиолдолд таны мэдээлэл тодорхой хугацаагаар хадгалагдаж болно. Учир нь таны өөрийн ургийн овгийн мэдээлэл таны овгийн бусад хүмүүсийг хамгаалах боломж болно.
Мөн Удам төсөл нь Архивын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд цахим хүн амын тооллогын системийг нэвтрүүлэхийг зорьж байгаа тул таны устгасан зарим мэдээлэл нь хуулийн дагуу Архивын ерөнхий газарт хадгалагдах боломжтой.
5. Таны мэдээллийн аюулгүй байдал
Удам апплекэйшн болон udam.mn цахим хуудас болон төслийн хүрээнд ашиглагдаж болох бусад платформын серверт хадгалагдсан хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг УДАМ сүлжээ бүрэн хариуцна.
Бид таны хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, өөрчлөх, устгахаас хамгаалах нийтээр хүлээн зөвшөөрсөн, олон улсын стандартад нийцсэн технологийн шийдлийг ашиглаж мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг. Бид төслийг хэрэгжүүлж буй төслийн гишүүд, ажилтан хамт олондоо хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг тогтмол өгч, зөвхөн тодорхой эрх олгосон мэргэжилтнүүд хяналтын доор мэдээлэлд хандах эрхтэй байхаар зохицуулж байна.
Мөн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр буюу үйлдэлгүйгээр удам апплекэйшн болон udam.mn цахим хуудаст ямар ч үйлдэл хийгдэхгүй.
Харин дараах тохиолдолд бид таны мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хариуцахгүй. Үүнд:
- Таны гар утас болон бусад нэвтрэх хэрэгсэлд хадгалагдсан мэдээллийн аюулгүй байдал, нууцлал
- Утсаа гээх, хулгайд алдах, эвдлэх, өөрийн мэдээллээ бусад нэвтрэх хэрэгсэлд үлдээснээс үүсэх аливаа эрсдэл
- Санаатай болон санаандгүй байдлаар гар утас, программын мэргэжлийн хүнээр задлан шинжилгээ хийлгүүлэх, хакердуулахаас үүсэх аливаа асуудал
- Нууц үгээ алдах, эсвэл хялбар нууц үг хийж бусдад боломж олгон мэдээллээ алдах
6. Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөх тухай
Та Удам апплекэйшн болон udam.mn цахим хуудас болон төслийн хүрээнд ашиглагдаж болох бусад платформыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэв та энэхүү нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бол дээрх платформуудыг ашиглахгүй байх эрхтэй.
Бид энэхүү нууцлалын бодлогоо Монгол Улсын хууль тогтоомж болон бусад шаардлагатай нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөх боломжтой. Хэрэв нууцлалын бодлого өөрчлөгдсөн тохиолдолд таны бүртгэлтэй имэйлээр мэдэгдэх эсхүл өөрсдийн цахим хуудаст мэдэгдэл гаргана. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглан тохиолдолд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.