Удам сүлжээ
10+ жилийн түүхтэй, Монголын хамгийн том Угийн бичгийн платформ
71,000 +
22 аймаг сумаас гаралтай 71К+ овогтой
УДАМ төсөл
Монгол хүний удмын санг хамгаалж цэвэр ариун байлгах, эрүүл биетэй саруул ухаантай Монгол хүн бий болгохын төлөө Мэдээллийн технологийн дэвшилтэт шийдэл ашиглан Монгол хүн бүрт туслах нь УДАМ төслийн үндсэн зорилго юм
Монгол өв соёл, уламжлал
Монголчууд эрт үеэс өөрөөс дээш 9 үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэж, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний уламжлал түүхтэй ард түмэн билээ
Түүхэн эх сурвалж:
Персийн түүхч Рашид-Ад-дин "Судрын чуулган" зохиолдоо:
Монгол аймгууд удам угсаагаа сайн мэддэг байв. Учир нь Монголчууд өвөг дээдсийнхээ угсаа гарлыг нарийн чанд баримталж, төрсөн хүүхэд болгоноо угсаа удамтай нь танилцуулж сургадаг заншилтай байжээ. Удам угсаагаа сайн мэдэж явдаг Арабуудыг эс тооцвол Монголчуудаас өөр нэг ч аймаг улс ийм заншилгүй.
Энэхүү эртний соёл уламжлалаа өнөө үед сэргээхдээ мэдээллийн технологи ашиглан хөтлөх нь илүү оновчтой шийдэл юм.
УДАМ сүлжээ нь Монгол ёс уламжлалд тохирох, инновацилаг дэвшилтэт шийдэл бүхий, үндэсний, цахим, нэгдсэн платформ юм.
АПП ТАТАХ
Цус ойртолтоос сэргийлэх цорын ганц шийдэл бол Цахим Угийн бичиг хөтлөх юм. УДАМ апп-аа татаад Угийн бичиг, удмын түүхээ хамтдаа бүтээцгээе!
Угийн бичгийг Тойрог хэлбэрээр харуулав
2024 оны шинэ хувилбарт угийн бичгийг ТОЙРОГ хэлбэрээр харуулах боломж нэмэгдлээ. Энэ бол Монголчуудын угийн бичгээ хөтөлдөг уламжлалт хэлбэр юм. Тойрог хэлбэр нь гар утсан дээр олон хүнийг зэрэг харах, засах боломжтойгоороо давуу талтай юм.
Тойргийн төвд буй хүн дээр дарж Дээд үе рүүгээ шилжинэ.
Та яг одоо "Тэмүүжин" дээр дараад үзээрэй
Удам сүлжээний үндсэн боломжууд
Удам апп нь төрийн мэдээллийн ХУР системд холбогдсон тул Улсын бүртгэлээс мэдээллээ татан Угийн бичгээ хөтлөх боломжтой болсон
Цахим Угийн бичгийн давуу тал
Аавын овог, ээжийн овог маань Угийн бичгийн ном хийчихсэн тул
Цахим Угийн бичиг хэрэггүй гэж бодож байна уу?
Доорх зургийг анхааралтай үзээрэй
Хямд зардалтай
Ном бүтээх, хэвлүүлэх зардал өндөр. Ном бүтээсний дараа засах, шинэчилэх боломжгүй. Шинэчлэе гэвэл дахин шинэ ном бүтээх зардал гарна
Шинэ мэдээлэл
Ном бүтээсний дараа засах, шинэчилэх боломжгүй. Тэгвэл цахим угийн бичгийг байнга хөтөлж болно.
Элэгдэж хуучрахгүй
Номыг тусгай нөхцөлд л хадгалахгүй бол элэгдэж мууддаг. Дижитал бүтээгдэхүүн бол элэгдэж муудахгүй, зураг хөрөг нь гандаж балрахгүй
Хайж шүүх боломжтой
Номноос хайлт шүүлт хийх боломжгүй. Харин Цахим Угийн бичгээс хүн хайх, хоорондын хамаарал шалгах нь маш хялбар юм
Мэдээлэл нь зөв
Номыг ихэвчлэн 1 хүн мэдээлэл цуглуулдаг учраас алдаа орох магадлалтай. Цахим Угийн бичгийг бол Улсын бүртгэлээс үнэн зөв мэдээлэл татаж хийдэг
Олуулаа Угийн бичиг хөтлөнө
Олуулаа зэрэг хурдан шуурхай Цахим Угийн бичгээ хийнэ. Харин номыг ихэвчлэн өндөр настай нэг хүн урт хугацаанд хийдэг
Олон овогт нэгдэх боломж
Аавын, ээжийн, эхнэр нөхрийн, эмээ нарын гэх мэт олон овогт нэгдэж орох боломжтой
Цус ойртолтыг хормын төдийд
Регистрийн дугаар бүхий Цахим Угийн бичиг учраас гэрлэх хосууд 2 регистрээ оруулаад л хормын төдийд гэрлэж болох эсэхээ шалгах боломжтой
УДАМ төслийн үе шат, ойрын зорилтууд
Бидний нандин дурсамжийг үүрд хадгалах Удам.мн сүлжээ
( 2024 он хүртэл )
2-р үе шатанд 1920 оноос хойш төрсөн хүмүүсийг холбосон регистрийн дугаар бүхий Нэгдсэн Угийн бичиг бий болгоно. Үр дүнд нь 4-5 үе хүртэл регистрийн дугаараар холбогдсон Нэгдсэн Угийн бичиг үүсч цус ойртолтоос сэргийлэх бодит боломж үүснэ
( 2028 он хүртэл )
3-р үе шатанд 1933 он ба түүнээс өмнөх ХҮН АМЫН ТООЛЛОГО-ын мэдээллийг ашиглах боломжийг иргэдэд бий болгоно. Үр дүнд нь 1920 оноос өмнөх 100 жилийн мэдээлэл Угийн бичигт холбогдож 9 үе хүртэл цус ойртолтоос сэргийлэх боломжтой болно
Алхамууд
УДАМ-д хэрхэн нэгдэх вэ?
Цахим Угийн бичгээ ямар дараалал, алхамуудаар бүтээх вэ?
Удам апп татаж авна
IOS Appstore эсвэл Android Playstore-с УДАМ гэж хайгаад апп-аа татаж авна
3. УБЕГ-с мэдээллээ татна
Амжилттай бүртгүүлвэл утасны дугаар болон нууц үгээр Удам апп-д нэвтэрнэ. Нэвтрээд хамгийн эхний хийх үйлдэл нь УБЕГ-с мэдээллээ татна. Энэ алхамд та өөрийн гэрлэлт, үр хүүхдүүд, аав ээж, өвөө эмээгийнхээ мэдээллийг Улсын бүртгэлээс татаж өөрийн модоо үүсгэхэд бэлдэнэ
4. Овгоо үүсгэнэ (Аавын эсвэл ээжийн)
Улсын бүртгэлээс мэдээллээ амжилттай татаж дууссаны дараа та ОВОГ үүсгэнэ. Та аавын эсвэл ээжийн овгийн зөвхөн нэгийг л үүсгэх боломжтой
5. Үүсгэсэн овогтоо хүмүүс урина
Овог үүсгэсний дараа УДМЫН ТҮҮХ цонхонд байрлах QR код дээр дарж томруулан зургийг нь авна. QR кодынхоо зургийг мэйлээр, чатаар тухайн овгийн ойрын хамаатнууд руугаа илгээж урина
6. Уригдсан хүмүүс УБЕГ-с мэдээллээ татна
Уригдсан хүмүүс УДАМ апп-г татаж аваад QR код уншуулан нэвтрэх үйлдлээр УДАМ-д бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа УДАМ-д утасны дугаар + нууц үгээрээ нэвтрэн УБЕГ-с мэдээллээ татаж эхлэнэ
7. Уригдсан хүмүүс цааш ах дүү нараа овогтоо урина
Уригдсан хүмүүс УБЕГ-с мэдээллээ татаж дууссаны дараа овогтоо нэгдэж, дахин дараачийн хүмүүсээ овогт урих байдлаар цааш үргэлжилнэ
УДАМ сүлжээг дэмжсэнд баярлалаа ❤️
Бидний нандин дурсамжийг үүрд хадгалах Удам.мн сүлжээ
Түгээмэл асуулт, хариултууд
Та бүхэн НИЙТЛЭЛ хуудсын "Түгээмэл асуулт, хариулт" бүлгээс дэлгэрэнгүй асуулт хариултуудыг үзэх боломжтой
АПП ТАТАХ
Цус ойртолтоос сэргийлэх цорын ганц шийдэл бол Цахим Угийн бичиг хөтлөх юм. УДАМ апп-аа татаад Угийн бичиг, удмын түүхээ хамтдаа бүтээцгээе!